Жон Войт охин Анжелина Жолиг олон нийтийн сүлжээгээр шүүмжилсэн байна.
Тодруулбал, Жоли Инстаграм хуудсандаа "Хамас бүлэглэлийн террорист халдлагаас болж очих газаргүй, хоол хүнс, усгүй, нүүлгэн шилжүүлэх боломжгүй хүмүүс амьд үлдэхийн тулд зөвшөөрөлгүй хил давах хүний үндсэн эрх юм. Гэм зэмгүй иргэдийг бөмбөгдөж, амь насыг нь хөнөөж буйг зөвтгөж чадахгүй" гэж нийтэлсэн байна.
Харин тухайн нийтлэлийн хариуд түүний эцэг Жон Войт "Бурханыг хүндэтгэх тухай ямар ч ойлголтгүй. Охин минь олон хүний адил бурхны нэр төр, бурхны үнэний тухай ойлголтгүй байгаад нь миний сэтгэл дундуур байна. Энэ бол Бурханы газар нутаг,ариун газар, иудейчүүдийн нутаг дэвсгэрийн түүхийг устгах тухай юм. Энэ бол ариун газар ба бурхны хүүхдүүдэд зориулсан шударга ёс юм" гэж шүүмжилсэн талаар abc news агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: abc news