Колумбын Ерөнхийлөгч Г.Петро, Карибын тэнгисийн ёроолоос 300 жилийн өмнө живсэн Испанийн галлеон Сан Хосегийн 4-20 тэрбум ам.долларын үнэ бүхий эрдэнэсийг гаргаж авахыг тушаажээ. Тэрээр 2026 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө тус хөлөг онгоцыг сэргээн засварлана гэж төлөвлөж байгаа аж.
Сонирхуулахад, 1708 онд 62 их буутай галлеон Сан Хосе хөлөг Британийн онгоцтой тулалдаж далайд живсэн аж. Харин тус усан онгоцонд 600 хүн, мөн алт, мөнгө, үнэт чулуу болон бусад үнэт зүйлсийн авдар байжээ. 2015 он хүртэл тус хөлөг онгоц сураггүй алга болсонд тооцогдож байсан бөгөөд Колумбын тэнгисийн цэргийнхэн тус улсын усан онгоцны сэгийг олсноо мэдэгджээ. Мөн Америкийн "Sea Search Armada" компани 1981 онд Сан Хосег анх нээсэн гэж судлаачид мэдэгдсэн бөгөөд шүүхээр дамжуулан Колумбын эрх баригчдаас эрдэнэсийн тал хувийг шаардаж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: Колумбын ерөнхийлөгч 1708 онд живсэн Сан Хосе хөлөг онгоцоос 4-20 тэрбум ам.долларын эрдэнэсийг гаргаж авахыг тушаажээ pic.twitter.com/EDUX8bT0gs
— iSee.mn (@iSee_MN) November 7, 2023