Оросын Камчатка хотын ойролцоо байх идэвхтэй галт уулнаас үнс, лав цацарчээ

Оросын Камчатка хотын ойролцоо байх идэвхтэй галт уулнаас үнс, лав цацарчээ

Оросын хойгт Камчатка хотын ойролцоо орших Ключи галт уулнаас энэ лхагва гарагт /2023.11.01/ үнс, лав цацарсан байна.

Тодруулбал, Далайн түвшнээс дээш 13 километрийн өндөрт орших Ключевская Сопка идэвхтэй галт уул, утаа гаргаж, лав, үнс цацаж эхэлжээ. Албаны хүмүүс урьдчилан сэргийлэх үүднээс хотын сургуулиудыг хаах тушаал өгсөн аж. Тус хот нь 5000 хүн амтай ба галт уулаас 30км зайд оршдог юм. Мөн Ключи галт уул нь сүүлийн жилүүдэд идэвхжиж, энэ оны зургаадугаар сард лав цацсан байна.