Өнөөдөр 15 цаг өнгөрч байх үед 3, 4 дүгээр хороолол Ахуйн үйлчилгээний уулзварын зам дээр дүүрэн зорчигчтой микро автобус осолдсон хэрэг гарсан тухай бид мэдээллэсэн.
Ослын улмаас микро автобусанд явсан хүмүүсээс таван хүн хөнгөн зэргийн гэмтэл авсан байна. Тэдний хоёр нь том хүнь гурав нь хүүхэд байжээ. Замын цагдаагийн албан хаагчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас бидэнд мэдээлэл өглөө.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ