Д.Очирбатыг ЭМЯ-ны ТНБД-аас чөлөөлж, Нэгдүгээр эмнэлгийн захирлаар томилно

Д.Очирбатыг ЭМЯ-ны ТНБД-аас чөлөөлж, Нэгдүгээр эмнэлгийн захирлаар томилно

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.10/ хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Түүнийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар томилохоор ийнхүү чөлөөлжээ. Сануулахад, одоогоос 7 жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард түүнийг мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлж, Улсын нэгдүгээр эмнэлгийн даргаар томилж байсан юм. Харин Д.Очирбат Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн Д.Сарангэрэл сайдын шийдвэрийг хууль бус хэмээн үзэн шүүхэд маргаан үүсгэсний эцэст ялалт байгуулж, 2024 оны хоёрдугаар сараас Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажлаа эргэн хийж байсан билээ.