Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Тэрбээр, "Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөж, төсвийн мөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байхыг үүрэг болгосон. Мөн дараах арга хэмжээг түр царцаахыг үүрэг болгож байгаа. Үүнд хурал, семинарыг танхимаар бус цахимаар зохион байгуулж, дотоод гадаад томилолт, тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг зогсоох, тавилга эд хогшил тоног төхөөрөмж, бичиг хэргийн эд зүйл худалдан авахгүй байх, зөвлөх үйлчилгээ болон бусад эрхийн гэрчилгээг шинээр байгуулахгүй байх, төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөрийн арга хэмжээний зардлын санхүүжилтыг дараа жилд шилжүүлэх үүрэг даалгавар өгсөн” гэлээ.
LIVE: