ХОТЫН ТӨВД дүүрэн зорчигчтой явсан микроавтобус ОСОЛДСОН хэрэг гарлаа

2019-05-31 16:08

ФОТО: Ослын улмаас таван хүн гэмтжээ

Өнөөдөр 15 цаг өнгөрч байх үед 3, 4 дүгээр хороолол Ахуйн үйлчилгээний уулзварын зам дээр дүүрэн зорчигчтой микро автобус осолдсон хэрэг гарсан тухай бид мэдээллэсэн.

Ослын улмаас микро автобусанд явсан хүмүүсээс таван хүн хөнгөн зэргийн гэмтэл авсан байна. Тэдний хоёр нь том хүнь гурав нь хүүхэд байжээ. Замын цагдаагийн албан хаагчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас бидэнд мэдээлэл өглөө.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ

2019-05-31 15:32

ХОТЫН ТӨВД дүүрэн зорчигчтой явсан микроавтобус ОСОЛДСОН хэрэг гарлаа

Дөнгөж сая 3, 4 дүгээр хороолол Ахуйн үйлчилгээний уулзварын зам дээр дүүрэн зорчигчтой микро автобус осолдсон хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг микро автобус нь улаан гэрлээр орж, дүрмээ зөрчин улмаар “Приус 20” маркийн автомашинтай мөргөлдөж осол гарсан хэмээж байгаа юм.

Яг одоо цагдаагийн алба хаагчид, болон эмнэлгийн байгууллага ослын газарт ажиллаж байна.  Одоогоор хичнээн хүн бэртэж гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна.