Маргааш хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нийг автомашингүй өдөр болгох шийдвэр гаргажээ.
Энэ өдөр 07:00-18:00 цагийн хооронд Цэцэг төв - Цаг уур орчны шинжилгээний хүрээлэн - Сүхбаатарын талбай - Гадаад харилцааны яам гэсэн маршрутын дагуу автомашингүй зорчих юм байна.
Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас зургадугаар сарын 1-ний баярыг тэмдэглэхдээ иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалсан аж.