Нүүрсний гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг саяхан болох гэсэн яллагдагчдын өмгөөлөгчийн хүсэлтээр түр хойшилсон. Харин Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нар шүүх хурлыг даруйхан явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл баттай эх сурвалжуудын ярьж байгаагаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нар нь далдуураа улс төрийн хэн нэг том эрх мэдэлтнээс юм уу, эсвэл намаасаа хамгаалалт хүссэн байх талтай. Нөгөөтэйгүүр шантааж маягийн улс төрийн акцын илэрхийлэл ч байж болох” талаар “Өдрийн сонин” дугаарт нийтэлжээ.
