Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөө Монголын эрэгтэй баг өнөөдөр тоглоно

Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөө Монголын эрэгтэй баг өнөөдөр тоглоно

"УЛААНБААТАР-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр /2023.08.18/ болж, Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Хятадын шигшээ багийг 21-17 харьцаатай хожсон.

Ийнхүү манай улсын эрэгтэй шигшээ баг нэг ч хожигдолгүй Зүүн Азийн залуучуудын наадмын аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр 16:00 цагаас, алтан медалийн төлөөх тоглолт 17:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх 3х3 Park Garden-д эхэлнэ.