“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д өрсөлдөж буй Д.Гэрэлсайхан БНСУ-ын Пак Хю Жинийг 4:1 харьцаагаар яллаа.
Ингэснээр манай тамирчин нөгөөдөр буюу наймдугаар сарын 19-ны өдөр БНХАУ-ын Ли Цян Вентэй алтан медалийн төлөө тоглохоор болсон байна. Мөн өнөөдөр /2023.08.17/ өрсөлдсөн Э.Номундарь хагас шигшээд Японы Мику Оикавад ялагдсанаар хүрэл медаль хүртэж байгаа юм.