"Нүүдэлчин монгол фестиваль"-ийн түрүү бөхийг 2 сая төгрөгөөр байлна

"Нүүдэлчин монгол фестиваль"-ийн түрүү бөхийг 2 сая төгрөгөөр байлна

Соёлын яамнаас зохион байгуулж буй Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилго бүхий Нүүдэлчин монгол фестиваль наймдугаар сарын 18-20-ны хооронд болно.

Налайхын голд болох тус фестивалд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан наймдугаар сарын 19-нд 10:00 цагаас эхлэх бөгөөд түрүү бөхийг 2 сая төгрөгөөр байлах аж.

Мөн өсвөрийн 32 бөхийн барилдаантай бөгөөд түрүү бөхийг 500 мянган төгрөгийн шагналтай аж. Барилдах бөхчүүдийг барилдаан болох газар буюу Налайхын голд тус өдрийн өглөөний 09:00 цагаас бүртгэнэ.