Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах II зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" энэ сарын 13-19-ний хооронд болж байна.
Тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцож байгаа бөгөөд "FIBA Women’s Asia Cup B Division" тэмцээний долдугаар байрны төлөө өнөөдөр /2023.08.17/ Шри Ланк Улсын шигшээ багийн эсрэг тоглож 80-41 харьцаагаар ялалт байгууллаа.