"Үндэсний бичиг үсгийн баяр" өнөөдөр болно

"Үндэсний бичиг үсгийн баяр" өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдөр болгох зарлиг гаргасан.

Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийтэд төлөвшүүлж, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Үндэсний бичиг үсгийн баяр" өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны ням гарагт Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд болох юм.