Хилчид төөрсөн иргэнийг дрон ашиглаж олжээ

Хилчид төөрсөн иргэнийг дрон ашиглаж олжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг Бүрэнхаан ууланд авиралт хийж явсан ОХУ-ын иргэн тавдугаар сарын 06-ны өдөр төөрчээ.
 
Тодруулбал, хамт авиралт хийж явсан хүмүүсээс салж, төөрсөн байна. Төөрсөн иргэнийг эрэн хайх хүсэлтийг авиралтын багийн зүгээс Хилийн цэргийн 0257 дугаар ангид тавьсны дагуу эрлийн бүлэг дрон ашиглан олжээ. Тус иргэн нь улсын хилээс 5 км-т явж байсан бөгөөд биеийн байдал хэвийн, эсэн мэнд олджээ.