Г.Занданшатар: Бид "Үндсэн хууль"-д гар дүрж дураараа авирлаагүй. 2019 онд батлах ёстой байсан төслөө дахин хэлэлцэж байна /ВИДЕО/

Г.Занданшатар: Бид "Үндсэн хууль"-д гар дүрж дураараа авирлаагүй. 2019 онд батлах ёстой байсан төслөө дахин хэлэлцэж байна /ВИДЕО/

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар саналаа хэллээ. 

Тэрбээр “Таван минутад багтааж зарим гишүүд төгсийн төгс үндсэн хууль хайж, эрэлд хатаад байгаа учир ахин дахин Үндсэн хуульд гар дүрээд дур зоргоороо авирлаж байгаа мэт яриа гарч байна. Тиймээс зарим нэг тодотгол хийнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийвэл маргааш нь бүх юм сайхан болж гэрэл гэгээ асахгүй. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой болсон 1.4 жилийн настай байсан бол Засгийн газарт эрх мэдлээ шилжүүлж, УИХ өөрийн эрх мэдлүүдийг танаж, томилгооны эрх мэдлүүдийг танасан. Одоо харин төрийн намын тухай хууль, Ерөнхийлөгчийн хууль, Үндэсний баялгийн сан гэх хуулиудаа баталж, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг бодитойгоор амьдралд хэрэгжүүлэх шаардлага бий. Хууль ёс болон тогтож байж ардчилал тогтож бэхэжнэ. Тиймээс төгсийн төгс биш юм аа гэхэд сайн Үндсэн хууль боллоо гэж АН-ын дарга Л.Гантөмөр, Ж.Батзандан нар ярьж байсан. Харин зарим нэг юм дутуу байна гэдэгт бүгд санал нэгдсэн. Тэр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр тухай үеийн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч дарга тухайн үеийн ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр намын дарга болон бүлгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан. Эндээс ерөнхийлөгчийн саналаар УИХ нэг танхимтай 108 гишүүнтэй байх бөгөөд 54 нь олонхыг төлөөлөх, 54 нь хувь тэнцүүлэх зарчмаар хослуулах санал орж ирсэн.

Улмаар ТББ хороонд 57 хувиар дэмжигдэж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед сонгуулийн тогтолцоо тогтвортой биш учраас сонгогчдын боловсрол жигдрэхгүй, намууд төлөвшихгүй байна. Тиймээс тоо нэмэх асуудлыг болихоор шийдэж, АН-ын бүлэг чуулганыг хаяж гарснаар энэ асуудал дутуу үлдсэн юм. Одоо дутуугаа гүйцээх гэж буй болохоос биш дахин дахин Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулж буй хэрэг биш.

ҮЗЭХ: