Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 4 дүгээр сарын 24-26-нд хийх төрийн айлчлал өнөөдөр /2023.04.24/ эхэлж байна.
Тэгвэл энэхүү үйл явдалтай зэрэгцэн Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопений хөшөөг бүтээсэн байна. Харин үүнийг хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн, “Тус хөшөөний эхийг Польшийн ЭСЯ бэлтгэсэн” гэж мэдэгдсэн ч, БНПУ-аас манай улсад суугаа элчин сайдын яам үүнийг үгүйсгэлээ.
Польшийн Ерөнхийлөгчтэй, Шопений гудамжтай өглөөн мэнд! Хөшөөний хувьд Польшийн ЭСЯ талаас бэлтгэсэн тул гомдож, уурлах тал дээр санаа зоволтгүй байх. https://t.co/9ATD5fDfOZ
— Sandagsuren.J (@Sandagsurenj) April 24, 2023
Элчин сайдын яамны мэдэгдэлд, “Ф.Шопенийн дурсгалыг хүндэтгэдэх аливаа санаачлагыг бид талархдаг. Улаанбаатар хотноо боссон Ф.Шопенийн хөшөө нь ЭСЯ-ны ямар нэгэн оролцоогүйгээр хувь хүний санаачлага, санхүүжилтээр бүтээсэн бөгөөд БНПУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд хийгдсэн ажил биш” гэж мэдэгдлээ.
Ф.Шопенийн дурсгалыг хүндэтгэдэх аливаа санаачлагыг бид талархдаг. Улаанбаатар хотноо боссон Ф.Шопенийн хөшөө нь ЭСЯ-ны ямар нэгэн оролцоогүйгээр хувь хүний санаачлага, санхүүжилтээр бүтээсэн бөгөөд БНПУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд хийгдсэн ажил биш юм.
— PLinMongolia (@PLinMongolia) April 24, 2023