МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Н.Монсар, Ж.Золзаяа нарыг нэр дэвшүүлсэн сонсголыг өнөөдөр хийнэ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Н.Монсар, Ж.Золзаяа нарыг нэр дэвшүүлсэн сонсголыг өнөөдөр хийнэ

Өнөөдөр /2023.04.24/ хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүроэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болох аж. Цаашлаад Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 14.00 цагт хийхээр товложээ. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний орон, гарсан хоёр орон тоонд Засгийн газраас Нямдаваагийн Монсар, Жаргалсайханы Золзаяа нарыг нэр дэвшүүлсэн билээ. 

 




Өнөөдөр хонь өдөр

12 цагийн өмнө