УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” гэгчийг байгуулж, улс төрийн үйл ажиллагаа явуулж буй.
Саяхан УИХ дахь АН-ын дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ тойргийн зарим иргэдэд мөнгө тараасан үйл явдалд Ц.Оюунгэрэл ихээхэн шүүмжлэлтэй хандаж, “Авилгачин гэдэг чинь энэ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн өнөөдөр тойрогтоо! Ийм нам авилгатай тэмцэж чаддаггүй юм. Авилга бол МАН-ын унаган соёл” хэмээн мэдэгдэж байсан юм.
Авилгачин гэдэг чинь энэ шүү дээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн өнөөдөр тойрогтоо! Ийм нам авилгатай тэмцэж чаддаггүй юмаа! Авилга бол МАН-ын унаган соёл нь юм.
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) March 14, 2023
MP Togtohsuren, Chairman of the MPP caucus in the Parliament handing out money in his cobstituency today. pic.twitter.com/NAbN1uxh2U
Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуульд Ц.Оюунгэрэлийн “Иргэдийн оролцооны нэгдэл нам” Өвөрхангай аймагт өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр энэ талаараа, “Өвөрхангай аймагт МАН-тай 1:1 нүүр тулж өрсөлдөнө. Манай ИОНН-ын анхны сонгууль халуун эхлэх нь” гэжээ.
Өвөрхангай аймагт МАН-тай 1:1 нүүр тулж өрсөлдөнө. Манай ИОНН-ын анхны сонгууль халуун эхлэх нь ээ!@civicunityparty pic.twitter.com/rPfaJd3WaG
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) April 22, 2023