Энэ долоо хоногийн онцлох нэг үйл явдал нь С.Эрдэнэ АН-ын тамгыг Л.Гантөмөрт хүлээлгэн өгч, түүнийг “намын дарга” хэмээн хүлээн зөвшөөрсөн явдал байлаа.
Тэгвэл АН-ын гэрчилгээ, тамгатай болсон Л.Гантөмөр Говь-Алтай, Ховд зэрэг баруун таван аймгаар явж, намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзаж эхэлсэн байна. Өмнө нь хөдөө, орон нутгаар явж АН-ын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзах гэсэн ч албан ёсны тамга, гэрчилгээгүйн улмаас явах боломжгүй байсан хэмээн тус намын зарим гишүүд нь ярьж байна. АН-ын дарга Л.Гантөмөр өнөөдөр /2023.04.22/ Говь-Алтай аймагт очиж, намынхаа гишүүдтэй уулзаж байгаа ажээ.