Холбооны мөрдөх товчооны нууц баримтуудыг цахим сүлжээнд цацсан хэрэгт буруутган Массачусетс мужийн Агаарын үндэсний гвардийн гишүүн 21 настай Жэк Тейшейраг сэжигтнээр тооцон, саатуулаад байна. Учир нь түүнийг АНУ-ын тагнуулын нууц баримт бичгүүдийг байрлуулсан Discord чат группын удирдагч болохыг тогтоосон гэж CNN агентлаг мэдээлжээ.
Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мэдээлэл алдагдсаны дараа засгийн газраас өндөр нууцын зэрэглэлтэй өдөр тутмын тагнуулын мэдээллийг хүлээн авдаг хүмүүсийг хязгаарлаж эхэлсэн байна.
Харин тагнуулын нууц баримтуудыг цахим сүлжээнд нийтэлсэн Жэк Тейшейра нь 2019 оны есдүгээр сарын 26-нд АНУ-ын Агаарын үндэсний гвардийн ангид элсэн орж ирсэн гэж Батлан хамгаалах яам мэдээлсэн бөгөөд түүний албан ёсны ажил нь Кибер тээврийн системийн мэргэжилтэн ажээ. Эдгээр мэргэжилтнүүд нь “дэлхийн харилцаа холбооны сүлжээ" зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй байдаг аж.
Эх сурвалж: CNN