АНУ-ын холбоотнууд болон Украин дахь дайны нөхцөл байдлын талаарх тагнуулын нарийвчилсан үнэлгээнүүд бүхий Пентагоны “маш нууц” баримт бичгүүд олон нийтийн сүлжээнд гарч, дэлхий нийтэд шуугиан тариад буй.
Тэгвэл АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг цахим сүлжээнд цацсан хэрэгт холбогдуулан Массачусетс мужийн Агаарын цэргийн хүчний үндэсний гвардын гишүүн 21 настай Жэк Тейшераг өчигдөр /2023.04.13/ баривчилсан байна. Ж.Тейшейраг баримт бичгүүдийг байрлуулсан “Discord” дахь групп чатыг ахалдаг нэгэн гэж үзэж байгаа хэмээн “CNN” агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN