С.Чинзориг: Төрийн үйлчилгээний алба хаагчийг төрийн захиргаатай адилтгахдаа зэрэглэлийг нь арай доогуур тогтоосон /ВИДЕО/

С.Чинзориг: Төрийн үйлчилгээний алба хаагчийг төрийн захиргаатай адилтгахдаа зэрэглэлийг нь арай доогуур тогтоосон /ВИДЕО/

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн /2023.04.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээний албан хаагчийг төрийн захиргааны алба хаагчидтай дүйцүүлэн тооцох хууль батлагдсан. Би энийг эргэж харах шаардлагатай болов уу гэж бодож байна. Төрийн үйлчилгээний алба хаагчийг төрийн захиргаатай адилтгахдаа ангилал, зэрэглэлийг нь арай доогуур тогтоосон байх юм. Яаманд ажиллаж байгаа дарга нарыг ахлах түшмэлтэй адилтгасан байх шиг. Төрийн захиргаанд төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа өндөр мэдлэг, дадлага туршлагатай хүнийг албан тушаалд дүйцүүлэн авъя гэхээр энэ ангилал зэрэглэлийг нь доогуур тогтоосон учир хүндрэлтэй болж байна. Энийг та бүхэн болж байна үзэж байгаа юм уу. Ковидын хууль хүчингүй болсон. Үүнтэй холбогдуулан асар олон хүн албан үүргээсээ чөлөөлөгдсөн. Одоо оронд нь төрийн албаны зөвлөлд захиалга өгч сонгон шалгаруулалт явуулж байх шиг байна. Гэхдээ та нарт хуулиар олгодсон эрх байна уу. Хараад байхад та бүхэн төрийн алба хаагчийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлачихаад хугацаагаа хойшлуулаад байх юм. Зарим тохиолдолд тестээр шалгалт авсан атлаа хойшлуулж байна. Энэ түр хойшлуулж байгаа асуудал байна уу. Хүчингүй болгож байгаа юу. Хуулиараа хойшлуулах эрх байгаа юм уу. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

6 цагийн өмнө