"Ө.Сумъяабаатарыг БГД-ийн засаг даргаас огцруулсан захирамжийг цуцлуулна" гэж Ж.Ганбаатар ярьсан тул дүүргийн ИТХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлжээ

"Ө.Сумъяабаатарыг БГД-ийн засаг даргаас огцруулсан захирамжийг цуцлуулна" гэж Ж.Ганбаатар ярьсан тул дүүргийн ИТХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлжээ

“Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах” шийдвэрийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь гаргасан байдаг. Улмаар Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрт үндэслэж, “Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах захирамж" гаргасан байдаг. 

Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нэгэн бичлэг олон нийтийн сүлжээнд гаргасан. Тус бичлэгт, “Би МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нартай уулзаж, Ө.Сумъяабаатарыг огцруулсан захирамжийг цуцлуулахаар болсон” гэх утгатай зүйлийг ярьсан байдаг. 

Харин үүний дараа Баянгол дүүргийн ИТХ-ын дарга н.Сэмжидмаа “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Ө.Сумъяабаатарыг огцруулсан захирамжаа хотын дарга Д.Сумъяабазар цуцлах юм бол Баянгол дүүргийн ИТХ эрх зүйн чадамжгүй юм байна гэсэн үндэслэлээр тус дүүргийн ИТХ тарах асуудал хөндөгдөнө” гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тараах гарын үсэг зуруулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь Баянгол дүүргийн засаг даргын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа ажээ. 




Өнөөдөр хонь өдөр

6 цагийн өмнө