Т.Энхтүвшин: Төрийн албан хаагчдыг шударга, зарчимтай болгохын тулд ажиллах нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй /ВИДЕО/

Т.Энхтүвшин: Төрийн албан хаагчдыг шударга, зарчимтай болгохын тулд ажиллах нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй /ВИДЕО/

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн /2023.04.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хуулийг дэмжиж байгаа. Цаг үеэ олсон зайлшгүй гарах ёстой хууль гэж бодож байна. Энэ хуулийн 7.1.1 дээр нэг асуулт байна. Ард түмэндээ чинь сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх гэсэн заалт байна. Чин сэтгэлээсээ гэдгийг хэрхэн хэмжиж тайлбарлаж байгаа вэ. Яаж шалгах юм энийг шалган тогтоох бололцоо боломж байхгүй. Тиймээс энийг шударга, мэргэжлийн түвшинд ажиллах гэж тайлбарлавал яасан юм. Хоёрдугаарт 9.2-т заасан ёс зүйн хороо, зөвлөлийн энэ хуульд заасан чиг үүрэг хараат бус байна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Ёс зүйн хороо алдаатай зүйл гаргавал хариуцлага хүлээх үү гэдгийн тодорхой болгож оруулах шаардлагатай байна. Төрийн албан хаагчдын хүнд суртал цалингаас эхтэй. Төрийн алба хаагчдын ёс суртахуун, авлигалын асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс энэ хуульд төрийн алба хаагчдыг шударга, зарчимтай байлгахын тулд ажлын нөхцөл бололцоог хангаж өгсөн тодорхой заалтуудыг хэлж өгөөч" гэв. 

УА-ын эрх зүйн тэнхимийн эрхлэгч н.Алтанзул “Ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж гэдэн нь нийтлэг тавигдах хэм хэмжээ байгаа. Төрийн албан хаагч баримталбал зохих хэм хэмжээнд хамаарч байгаа юм. Ёс зүйн хороо, дэд хорооны асуудлыг хараат бус байхаар зохицуулсан. Хараат бус байх хүрээнд дэд хороонд ажиллаж байгаа хүмүүсийг шийдвэр гарахтай холоотойгоор дарамтлах, нөлөөлөх үйлдэл үзүүлсэн албан тушаалтанд тухайн хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор хариуцлага тооцохоор зохицуулсан байгаа" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө