Л.Мөнхбаатар: ИТХ-ын төлөөлөгчийг огцруулах найман үндэслэлийг ҮХЦ-ийн дүгнэлт зөрчиж байна /ВИДЕО/

Л.Мөнхбаатар: ИТХ-ын төлөөлөгчийг огцруулах найман үндэслэлийг ҮХЦ-ийн дүгнэлт зөрчиж байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн /2023.04.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Хуульд ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох найман эрх заасан. Энэ наймд гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр гарсан бол огцруулна гэж байгаа. Огцруулахдаа ИТХ-аар хэлэлцэж шийднэ. Ингэхдээ шүүхийн шийдвэрийг зөв буруу эсэхийг хэлэлцэхгүй. Сонгогдсон төлөөлөгчийг бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг иргэдийн хурлаар шийдэх нь зүйтэй. Хэрэв ингэж шийдэхгүй шүүхийн шийдвэр гаргаад орхивол дараагийн нөхөн сонгуульд гарах төлөөллийг хангах асуудал орхигдож үлдэх учир энэ заалтыг оруулсан. Иймд парламентаас баталсан хууль нь Үндсэн хуульд нийцсэн. Нөгөө талаар энэ хуульд огцруулах эсэх асуудлыг шийднэ гээгүй. Огцруулах асуудлыг л шийднэ гэж байгаа. Тиймээс ИТХ-аар сонгогдсон төлөөлөгчийг огцруулна" гэлээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө