Б.Чойжилсүрэн: "Тавантолгой" ДЦС-ын тендерийг түлхүүр гардуулах нөхцөл болон санхүүжилттэй хамтарсан хэлбэрээр зарлана

Б.Чойжилсүрэн: "Тавантолгой" ДЦС-ын тендерийг түлхүүр гардуулах нөхцөл болон санхүүжилттэй хамтарсан хэлбэрээр зарлана

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Тавантолгой" дулааны цахилгааны станцын төслийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдсан талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Тогтоол батлагдсанаар эхний ээлжид "Тавантолгой" ДЦС-ын 300 МВт-ын блокийг барина. Ингээд хэрэглээ тогтмолжоод ирэхээр гурав дахь блок буюу 105 МВт-ын хүчин чадалтай станцыг нэмж барихаар болсон.

Харин "Тавантолгой" ДЦС-ын тендерийг түлхүүр гардуулах нөхцөл, санхүүжилттэй хамтарсан хэлбэрээр зарлана. Ингэхдээ Монголын талын хөрөнгө оруулалтыг ЭХЯ, ТӨБЗГ-ын өмнөөс "Эрдэнэс Тавантолгой" компани 100% санхүүжүүлнэ."Тавантолгой ДЦС" ТӨХК ТЭЗҮ-д Хөгжлийн Банкнаас зээл авсан байсан. Энэ зээлийг "Эрдэнэс Тавантолгой" компани барагдуулна.

Урьдчилсан тооцооллоор 300 МВт-ын хүчин чадалтай "Тавантолгой" ДЦС-ыг барихад 600 орчим сая доллар шаардагдана. Үүний 70%-ийг тендер авсан компани, үлдсэн 30% буюу 180 сая орчим ам.долларыг гурван жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компани хариуцна. "Тавантолгой" ДЦС-ын төслийн гэрээ байгуулснаас хойш гурван жилийн хугацаанд барина. Төслийн санхүүжилт авсан зээлийг ДЦС ашиглалтад орсноос хойш таван жилийн хугацаанд төлөх тооцоолол гарсан” гэлээ. 

ҮЗЭХ:



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр хонь өдөр

10 цагийн өмнө