Н.Учрал: И-Монголиа системд “13А” маягт албан ёсоор байршлаа

Н.Учрал: И-Монголиа системд “13А” маягт албан ёсоор байршлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Цахим хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэхдээ “Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн хугацаанд байгуулж “Эрүүл мэндийн цахим бүргэл мэдээллийн сан”-гын өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах журмын төслийг боловсруулаад одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-монголиа”-д нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн статистик мэдээлэлд дурдсанаар 2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудсаар үйлчлүүлсэн хүний тоо 317736 байгаа. Иймд хамтарсан ажлын хэсгийн хүрээнд анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэгт “13А” маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Үүний үр дүнд Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, И-Монголиа академи, Үндэсний дата төв, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтарч ажилласны үр дүнд эдгээр анхан шатлалын эмнэлгүүд болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллүүдийг цахимаар илгээх боломжтой болж байна. Иргэд “И-Монголиа” системээр “13А” маягтаа татаж аваад эмнэлэгт үзүүлэх боломжтой. Үүний цаана 800 гаруй ахан шатлал, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд очих боломжтой юм” гэлээ.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө