Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилсон хугацааг сунгах шийдвэр гаргалаа

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилсон хугацааг сунгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.12/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон хугацааг сунгах шийдвэрийг гаргах тухай асуудлыг шийдвэрлэх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэрвэл ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр “Засгийн газраас 2022 ооны аравдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БЭТ-ийн зургаан сарын үйл ажиллагааны тайланг сонсож, Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа" гэсэн юм. 

Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдрийн /2022.10.26/  Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сарын 26-ны өдөр /2023.04.26/дуусах бөгөөд хугацааг нь дахин зургаан сараар сунгахаар ярилцаж байгаа гэж Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Шийдвэрийн дагуу УИХ-д хүсэлт гаргах бөгөөд УИХ-аас хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргалаа.  

ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө