Дотоодод нислэг үйлддэг авиа компаниудын лоббид орж НӨАТ-аас хөнгөлөх гэж байна хэмээн шүүмжлэв/ВИДЕО/

Дотоодод нислэг үйлддэг авиа компаниудын лоббид орж НӨАТ-аас хөнгөлөх гэж байна хэмээн шүүмжлэв/ВИДЕО/

УИХ-аар Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/-ийг  хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, өчигдөр /2023.04.11/ холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн юм. Уг хуулиар дотоодын авиа компаниудын НӨАТ-ыг тэглэх зохицуулалтыг хийж буй. 

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан тус зохицуулалтыг авиа компаниудын лоббигоор хийж байна хэмээн шүүмжиллээ. Тодруулбал, тэрбээр "Хуульд зааснаар татварт орох өөрчлөлтийг зөвхөн Засгийн газраас санал авч хэлэлцдэг дэгтэй. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуульд НӨАТ-тай холбоотой нэг ч заалт байхгүй. Гадаадын жуулчдад буцаан олголт өгөх л зохицуулалт хийсэн. Б.Ганхуяг гишүүний боловсруулсан хуулийн үзэл баримтлалыг дэмжинэ. Б.Ганхуяг гишүүн ээ, та жуулчдад олгох буцаан олголтыг НӨАТ-ын буцаан олголт гээд андуураад байна. Жуулчдад олгодог татварын буцаан олголт чинь олон улсын ойлголт.

Хэрэглэгч бараагаа худалдан аваад, 30 хоногийн дотор тэрийгээ бариад хилээр аваад гарахад буцаан олголт өгдөг нь олон улсад аялал жуулчлалыг дэмжих нэгдсэн бодлогоор явдаг. Дотоодын НӨАТ буцаан олголт гэдэг чинь шал өөр ойлголт. НӨАТ гэдэг чинь хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар шиг нэг удаагийн татвар биш. Дамжуулан суутгадаг гинжин татвар. Эцсийн хэрэглэгч өөрөө төлдөг татвар. Тэгээд ч та нар хуулийн төслийг явуулаад санал авъя гээгүй, тоон мэдээлэл хүссэн. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцэж асуудлыг шийднэ.

Дотоодод нислэг үйлддэг авиа компаниуд лоббид орж болохгүй" гэв. 

ҮЗЭХ: