Ерөнхий прокуророос Н.Наранбаатар, Ж.Батсуурь нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлж магадгүй гэв

Ерөнхий прокуророос Н.Наранбаатар, Ж.Батсуурь нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлж магадгүй гэв

"Нүүрсний хэрэг"-т холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ-аар хоёр долоо хоногийн өмнө хэлэлцсэн.

Ингээд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж, Н.Наранбаатарыг чуулганд оролцсон гишүүдийн 53 хувийн саналаар түдгэлзүүлээгүй авч үлдсэн юм. Тэгвэл Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон Ж.Батсуурь нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин УИХ-д хүргүүлж магадгүй гэх мэдээлэл байна. Н.Наранбаатар гишүүний хувьд "нүүрсний" хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бол Ж.Батсуурь гишүүн гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн байж болзошгүй гэх асуудалд холбогдоод буй. 




Өнөөдөр хулгана өдөр

16 цагийн өмнө