Сонгуулийн хуулийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

Сонгуулийн хуулийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2023.04.12 /Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр товложээ. УИХ-ын дарга асуудлыг нухацтай авч үзэх ёстойг анхааруулаад “Хуулийг өглөө нь өргөн бариад, өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. Мөн гишүүд төсөлтэй танилцах боломж олгох үүднээс хойшлуулж, ирэх долоо хоногт хэлэлцүүлж эхэлнэ” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төслүүдэд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудлууд тусаад байгаа юм.

Бусад байнгын хороогоор хэлэлцэх асуудлын жагсаалт