"Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилсон Ж.Ганбатын хугацааг дахин зургаан сараар сунгах эсэхийг ЗГ-ын хурлаар өнөөдөр хэлэлцэнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилсон Ж.Ганбатын хугацааг дахин зургаан сараар сунгах эсэхийг ЗГ-ын хурлаар өнөөдөр хэлэлцэнэ

Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдрийн /2022.10.26/  Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон.

Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сарын 26-ны өдөр /2023.04.26/дуусах бөгөөд хугацааг нь дахин зургаан сараар сунгахаар ярилцаж байгаа гэж Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлыг өнөөдрийн /2023.04.12/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж. Шийдвэрийн дагуу УИХ-д хүсэлт гаргах бөгөөд УИХ-аас хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм. Ташрамд дурдахад, Энэ оны эхний байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК ганцаараа 7.3 сая нүүрсийг экспортложээ.