УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Тавантолгой цахилгаан станцын ажил хэзээ эхлэх вэ. Юунаас болоод энэ ажил саатаад байна вэ" гэв.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат " Тавантолгой станцын байршил, ТЭЗҮ гээд бүх юмыг нь тодорхойлсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрчим хүчний сайд, яамныхантайгаа газарт нь ажилласан. Тавантолгой станцын ажлыг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байна. Маргааш Засгийн газрын хурлаар хэлэлцэж дэмжвэл ажлыг нь яаралтай эхлүүлнэ. Санхүүжүүлэгч болон Эрдэнэс Тавантолгой компани ажиллана" гэлээ.
ҮЗЭХ: