УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон хугацааг сунгах уу. Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацаа дөрөвдүгээр сарын 20-ны дуусна. Энэ хүний цэгцлэх ажил олон бий. Бүрэн эрхт төлөөлөгч нь өнгөрсөн хугацаанд сайн ажилласан" гэв.
Түүний асуултад Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулахдаа " "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хугацаа дуусч байгаа. Тиймээс дахин зургаан сараар сунгахаар болж байгаа. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар албан ёсны шийдвэр гаргана. Д.Амарбаясгалан, Б.Жавхлан сайд бид зөвшилцөөд бүрэн эрхт төлөөлөгчийг дахин зургаан сараар сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж байгаа” гэсэн юм.
Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацаа дуусахаас өмнө 10 хоногт Засгийн газраас санал гаргаж УИХ-д хүргүүлж, хэлэлцүүлдэг хуулийн зохицуулалттай юм.
ҮЗЭХ: