“Universal Pictures-ийн бүтээл ”“Super Mario Bros” хүүхэлдэйн кино өнгөрсөн Лхагва /2023.04.05/ гарагт нээлтээ хийсэн. Тус киноны найруулагчаар Аарон Хорват, Майкл Желенич нар ажиллажээ.
Тус хүүхэлдэйн кино театрт нээлтээ хийснээс хойш дөрөв хоногийн дараа түүхэн дээд амжилтыг эвджээ. Өнгөрсөн Ням /2023.04.09/ гарагт "Deadline" сайтад уг хүүхэлдэйн кино нь дэлхийн “Бокс оффис”-т 377.5 сая долларын ашиг олсон бөгөөд энэ нь бүх цаг үеийн энтертайнмент киноны хамгийн өндөр орлоготой дебют болсон тухай нийтэлжээ.