Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг нь тогтоосон бөгөөд Монголд авчрахаар Засгийн газрын түвшний яриа хэлэлцээг эхлүүлжээ

Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг нь тогтоосон бөгөөд Монголд авчрахаар Засгийн газрын түвшний яриа хэлэлцээг эхлүүлжээ

"Шувуу" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг өнгөрсөн долоо хоногт /2023.04.05/ Филиппин улсаас авчирсан.

Түүний дараа "Тавантолгой төмөр зам" компанийн захирал Н.Удаанжаргалыг авчирна гэж Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа мэдэгдсэн. Тэгвэл хуулийнхан Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг тогтоожээ.  Н.Удаанжаргал нь 2022 оны аравдугаар сард эх орноосоо явсан. АТГ-аас Н.Удаанжаргалыг "Богдхан төмөр зам"-ын санхүү болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж, яллагдагчаар татан улмаар интерполоор эрэн сурвалжилсан.  Түүнийг мөнгөн гуйвуулга хийснээр нь хөөж байршлыг нь тогтоожээ. Улмаар  Монголд авчрах улс хоорондын Засгийн газрын түвшний яриа хэлэлцээ, хууль хяналтыг байгууллагын хамтын ажиллагаа эхлээд байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр хонь өдөр

8 цагийн өмнө