ФОТО: Монгол орны 2023 оны шилдэг шувуудын гэрэл зургийг шалгаруулжээ

ФОТО: Монгол орны 2023 оны шилдэг шувуудын гэрэл зургийг шалгаруулжээ

Монголын шувуу ажиглагчид, судлаачдын хамгийн том цугларалт болох Монголын шувуу ажиглагчдын клубийн 8 дахь удаагийн уулзалт Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд өнөөдөр /2023.04.08/ болж байна.

Уулзалт гадаа орчинд болж буй бөгөөд гаднын зочин төлөөлөгчид иржээ. Мөн энэ үеэр Монгол орны жигүүртэн - 2023 гэрэл зургийн уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Монгол орны жигүүртэн - 2023 гэрэл зургийн уралдаанд нийт 46 зурагчны, 121 зүйлийн 200 гаруй бүтээл иржээ. Оролцогчдын зургийг ЭНД ДАРЖ харна уу.

ФОТО: