Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамжилж, баталгаажуулсан.
Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг ойрын хугацаанд томилох шаардлага бий. Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дотор дараагийн сайдыг томилох ёстой. Хуулийн энэ хугацаа нь энэ долоо хоногт дуусч байгаа юм. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл 15.00 цагт Төрийн ордонд хуралдаж магадгүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг эсвэл МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулгыг томилно гэх мэдээлэл эртнээс гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугараас асуухад үгүйсгэлээ.
ҮЗЭХ: