Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг өнгөрсөн сарын 24-ны өдөр /2023.03.24/ Ерөнхий сайд бөгөөд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ захирамжилж, албан ёсоор чөлөөлсөн.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын томилгооны асуудлыг хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээлэв.
Засгийн газрын тухай хуулийн 21.5-д “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэсэн заалт бий юм.