Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2023.04.07/ “E-Business” платформын нээлтэд оролцож, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр тэрбээр Т.Бадамжунайгийн баривчилгааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, тэрбээр “Одоо тэгээд Засгийн газар авлигатай тэмцэж байгаа нь буруу болчихсон уу. Ер нь энэ бол танил технологи, нийгмийн анхаарлыг авлигын маш том хэргээс холдуулах гэсэн тактик шүү дээ. Шүүх дээр байгаа бүх хэргийн он, сар, өдрийг сурвалжлаач, та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэжээ.