Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нарын зөрчил хүндэрч, тус аймгийн засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг ИТХ-даа дөрвөн удаа оруулсан байдаг.
Тэгвэл Завхан аймгийн удирдлагуудын дотоод зөрчлийг зогсоохын тулд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Завханы засаг даргаар одоогийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг очиж ажилла гэсэн чиглэлийг өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Өнөөдөр /2023.04.06/ Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар Г.Өнөрбаярыг тус аймгийн намын хорооны гишүүдийн 70 орчим хувийн саналаар сонгосон байна. Улмаар түүнийг Завхан аймгийн засаг даргаар томилох бололтой.