С.Чинзориг: Сайн дураараа 55 мянган төгрөгийн НДШ төлж, тэтгэвэрт гарахдаа таван зуун 50 мянга болгож авдаг учир сан алдагдалд орж байна /ВИДЕО/

С.Чинзориг: Сайн дураараа 55 мянган төгрөгийн НДШ төлж, тэтгэвэрт гарахдаа таван зуун 50 мянга болгож авдаг учир сан алдагдалд орж байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “Заавал урамшууллаасаа ЭМД болон НДШ авна гэдэг нь хуульд заавал оруулах хэрэггүй заалт. Энэ хуулийн үйлчлэх хүрээ үндсэн зорилго нь урамшууллаасаа ЭМД, НДШ-ийг суутган төлөх харилцааг зохицуулж байгаа хууль шүү дээ. Тийм байхад хууль нь дотроо энийг заавал оруулах шаардлагагүй. Гэтэл ажлын хэсэг байлгаж бай гэж үлдээснээс болж хуулийг дэмжихэд гишүүдийн дунд асуудал гарч байгаа юм. Малчдын НД, ЭМД-ын шимтгэлийг урамшуулалд хамруулах нь зөв хэрэг. Гэхдээ одоо сайн дурын даатгалд шимтгэл төлж байгаа иргэд НДШ-д 10 хувийг, ЭМД-ыг нэг хувиар төлж байгаа. Төгрөгөөр авч үзвэл ЭМД-д сард 55 мянган төгрөг, ЭМД шимтгэлд таван мянга 500 төгрөг орно. Энд малчид хамрагдаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нөгөө талаар тэтгэвэр бодох аргачлалаа боловсронгуй болгохгүй бол сан дээрээ асар ачаалал өгч байна. Малчдын арьс , ширний урамшууллыг төлж, шимтгэл тооцож байгаа гэдэг бол сайн хэрэг ч НД-ын санд асар их ачаалал ирж байна.

Өөрөөр хэлбэл одоо сарын 55 мянган төгрөгийн шимтгэл төлж байгаа хүмүүс тэтгэвэрт гарахдаа сард таван зуун 50 мянган төгрөг авч төлсөн мөнгөө 10 дахин нэмэгдүүлж авахаар сан алдагдалд орно. Тиймээс цаашдаа ЗГ-аас өргөн барьсан НД-ын хууль тогтоомжийг Байнгын хороо хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихдаа тэтгэвэр бодох аргачлалаа бодохгүй бол сангийн алдагдал нэмэгдэж байна" гэлээ. 

ВИДЕО: