УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2023.04.06/ хуралданаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг сонссон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бид нар Монгол төрийн албаны 2021, 2022 оны тайланг хэлэлцэж байна. Энэ бол Ковидын үеийн төрийн албаны тайлан гэсэн үг. Ковидын үед төрийн албыг цалинтай, цахимаар ажиллуулсан. Ихэнх нь гэрээсээ цахимаар ажилласан. Гол ачааллыг цагдаа, эмч сувилагч нар үүрч, давж гарсан. Ингээд цахимаар, чөлөөтэй ажиллаад байхад яагаад төрийн алба ийм том бүтэцтэй болчихвоо. Саяхан буюу 10 хүрэхгүй жилийн өмнө төрийн алба 140 мянган хүний хүрээнд төрийн алба эргэлддэг байсан. Одоо 100 мянгаар нэмэгдэж 240 мянган болжээ. Энэ нь Монголын төр ажил олгогч болсон гэдэг сигналийг өгөөд байна. Цэргийн, социалист дэглэмтэй улс л ийм байж магадгүй. Хувийн хэвшил, чөлөөт эдийн засаг, бие дааж ажиллах бүхнийг хумиж байна. Үүнд Төрийн албаны зөвлөл ямар дүгнэлт өгч байна вэ. Монголын төрд чадалтай, туршлагатай олон хүн байна. Энэ хүмүүсийн урмыг хугалж болох уу. Нэг л асуудал байна. Яг ажил хийдэг хүндээ бүх ачааг үүрүүлээд юу ч хийдэггүй хүн цалин аваад байдаг. Үүнд төрийн албан хаагчид сэтгэл дундуур байна. Үүнийг яаж залруулах вэ, бодлогын ямар өөрчлөлт хийх вэ.
Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс: Төрийн албан хаагчдын тоо нийт ажиллах хүчний 17 хувийг эзэлж байна. Тиймээс бид хэмнэгдэх боломжтой ажил үүргүүд, хууль тогтоомжийн давхардал хийдлийн улмаас бий болсон орон тоо байгаа эсэх, цаашид сайжруулж, нягтруулж болох ажил үүргийг салбар бүрээр гаргаж тоог бууруулах, эхний ээлжинд нэмэхгүй байх төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэхээр ажиллаж байна.
ҮЗЭХ: