УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг сонсов. Үргэлжлүүлэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэлэлцэв.
Улмаар гишүүдийн 60 хувийн саналаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийн төсөлд төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөх зохицуулалтыг тусгажээ.
ҮЗЭХ: