Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд хууль бусаар томилогдсон, мэргэжлийн бус 6000-8000 албан хаагчийг чөлөөлнө

Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд хууль бусаар томилогдсон, мэргэжлийн бус 6000-8000 албан хаагчийг чөлөөлнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Засгийн газраас "5Ш" ажиллагааны хүрээнд авлигыг таслан зогсоохоор ажиллаж байна. Төсвөөс цалинждаг 300 мянга орчим хүн бий. Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын ур чадвар, хүнд суртлын асуудал яригддаг.  Мөн төрийн үйлчилгээний албанд танил тал хамаатан саднаа томилдог дутагдал байсаар ирсэн. Тэгэхээр төрийн алба холбогдох хуулиа ягштал мөрддөг байх ёстой. 

Тиймээс төрийн албан хаагчдыг цэвэрлэх ажил эхэлж байна.

Улс төрийн сонгуулийн үр дүн яаж гарсан ч төрийн алба цэвэр байх учиртай. Хууль бусаар томилогдсон, мэргэжлийн бус төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлнө. Шүүр ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал яригдах нөхцөл байдал бүрдэж байна. Үүнд Ковидын хуулийн үеэр томилгоо хийсэн  үндэслэл ч байна. Ковидын хууль энэ оны нэгдүгээр сард цуцлагдсан учраас тус хуулийг хэрэгжих үеэр томилогдсон 2000 орчим иргэн ажлаасаа чөлөөлөгдсөн. 2023 оны улсын төсвийг батлуулахдаа энэ оноос эхлэн тэтгэвэр авдаг хүн төсвөөс цалин авахгүй гэж тусгасан. Өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн тэтгэврийн насны хүн төсвөөс цалинжиж байна. Боловсон хүчний дутагдлаас болж хөдөө, орон нутаг болон бусад газарт урьж ажиллуулж байгаа асуудал байна. Цаашид төрийн албыг мерит зарчмаар ажиллуулна. Засгийн газрын энэ шийдвэр нь хүнийг хэлмэгдүүлэхгүйн дээр харгис биш байна" гэв.

ҮЗЭХ: