Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, корпораци болгох төслийг Засгийн газарт буцаав

Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, корпораци болгох төслийг Засгийн газарт буцаав

Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, корпорац болгох төслийг Засгийн газраас УИХ-д оруулсан билээ. Уг асуудлаар Төсвийн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Хуулийн төслийг хууль санаачлагч буюу Засгийн газарт буцаана. Ингэхдээ УИХ-ын тогтоолыг давхар боловсруулж, оруулж ирж батална. Гишүүдээс гарсан зарчмын саналууд бий.

  • Нэгдүгээрт, бодлогын яам нь доороо төрийн өмчит компанитай, аж ахуйн үйлчилгээ эрхлэх эрсдэлтэй байна. Хөдөө аж ахуйн корпорац төрийн өмчит компанийг байгуулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тариалан болон мал аж ахуй зэрэг мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох юм.
  • Хоёрдугаарт, ХААДС-г татан буулгахад сангийн хөрөнгө, өр төлбөр, авлагыг корпорац руу бүрэн шилжүүлнэ.
  • Гуравдугаарт, Санг корпорац руу шилжүүлэхдээ ямар нэг санхүүгийн хийдэл гаргахгүй байх гэдэг асуудлыг тавина.
  • Дөрөвдүгээрт, өмнө нь ХАА-н салбарт үзүүлдэг байсан дэмжлэгийг бүрэн хангаж, сангийн үүрэг, чиглэлийг компани руу нь бүрэн шилжүүлнэ. Үйл ажиллагаа талаасаа ч алдаа хийдэл гаргаж болохгүй гэсэн УИХ-ын тогтоолыг байнгын хороо боловсруулна" гэжээ.