Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр /2023.04.06/ УИХ-д өргөн барьсан. Тэгвэл тус хуулийг ирэх долоо хоногийн мягмар гарагт /2023.04.11/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

Сонгуулийн хуультай холбоотой дараах таван өөрчлөлтийг хийж буй. 

  • Нэгдүгээрт, холимог тогтолцоотой байхаар өргөн барихаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь мажоритар, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хувилбараар МАН, ХҮН-аас өргөн барьсан бол АН тусдаа 28:48 хувилбараар мөн өргөн барьсан. Энэ нь сонгогч хүнийг, намыг аль алиныг нь харж сонгох боломжийг бий болгоно.Намын жагсаалтаар янз бүрийн хүмүүс орж ирдэг гэдэг шүүмжлэл байдаг учраас нэрсийн жагсаалтыг харуулж, сонголт хийх боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн, сонгогч намыг дэмжихгүй, нэр дэвшигчийг дэмжих сонголтыг нээлттэй орхиж байгаа.
  • Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой өөрчлөлтүүдийг хийнэ. Тухайлбал, нэр дэвшигчид болон намуудын зурагт самбар, ухуулагчийн тоог багасгахаар тусгасан байна.
  • Гуравдугаарт, гадаадад байгаа сонгогчдын саналыг авахаар ажиллана.
  • Дөрөвдүгээрт,улстөрийн намын босгыг гурван хувь байхаар санал тусгасан.
  • Тавдугаарт, нэр дэвшигчдийн доторх хүйсийн тэнцвэр 30 хувиас доошгүй байна хэмээн тусгаад байгаа юм.