БНСУ-ын хөвгүүдийн “Megamax” хамтлаг болон охидын “Witches” хамтлагууд Монголд тоглоно

БНСУ-ын хөвгүүдийн “Megamax” хамтлаг болон охидын “Witches” хамтлагууд Монголд тоглоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2023 оны наймдугаар сарын 25-27 өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Тус арга хэмжээний БНСУ-ын хөвгүүдийн “Megamax” хамтлаг болон охидын “Witches” хамтлагууд уран бүтээлээ толилуулахаар болсон байна. Хөвгүүдийн  Megamax хамтлагийн хувьд 2021 онд “In Media” агентлагийн дэргэд байгуулагдаж, "Painted Love" цомог гаргасан. Тус хамтлаг зургаан гишүүнтэй бөгөөд хамтлагийн нэг гишүүн нь монгол залуу Б.Баасанхүү буюу Kan юм.