Уул уурхайн дэд сайдад томилогдсон О.Цэндсүрэн нь 2015 онд Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа зодооны хэрэгт холбогдож улмаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тэрбээр ажлаасаа халагдсаны дараа "Гурван сор" ХХК-д зөвлөх, "Шарын гол" ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан байна. О.Цэндсүрэн нь өнөөдөр ажлаа хүлээн авчээ.